Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи маргааш Ёкозүна цолтой анхны барилдаанаа хийнэ

Мэргэжлийн сумо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын 12-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.

Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа. Эхний өдрийн онцлох барилдаан шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон “Covid-19”-ийн халдвар аваад саяхан эдгэрсэн Ичиножо А.Ичинноров нарын хооронд болно. 2021 онд болсон дөрвөн башёгийн хоёрт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлээд буй Тэрүнофүжиг энэ удаагийн башёд саадгүй түрүүлнэ гэж олон хүн итгэж байгаа.

Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.

  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров
  • Хошорюү С.Бямбасүрэн
  • Кирибаяама Б.Лхагвасүрэн
  • Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Чиёошома Г.Мөнхсайхан
  • Миторюү Б.Төрболд

Сумогоор дагнан бичдэг Япон сэтгүүлчид, аналистуудын үзэж буйгаар Токүшорюү, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёрыг туршлага зааж, аваргын төлөө өрсөлдөнө гэсэн бол Хошорюү С.Бямбасүрэн, Котоновака хоёрыг цахиур хагалж, 12-13 даваа авна гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *