Categories
мэдээ нийгэм

Анагаахын зүтгэлтнүүдийг спортын шагналаар урамшуулав

Ирэх жил АШУҮИС-ийн 80 жилийн ой тохионо. Тус сургуулийг төгсөгчдийн холбооноос түүхт ойгоо угтан таван боть ном цувралаар гаргахаар төлөвлөсний дөрөв дэх нь өнөөдөр нээлтээ хийв. “АШУҮИС-ийн спортын алдартнууд” нэртэй энэхүү номонд тус сургуулиас төрөн гарсан спортын зэрэг цолтой 200 гаруй хүнийг намтар түүх, гаргасан амжилттай нь оруулжээ.

АШУҮИС хэдийгээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэн гаргадаг ч спорт, олимпизмтэй тун ойр байдаг, спортлог хамт олон. Өнгөрсөн жилүүдэд

Номыг АШУҮИС-ийн профессор, биологийн ухааны доктор, гавьяат багш А.Гүрбадам, АШУҮИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн, анагаах ухааны доктор Ц.Түвшинжаргал, АУИС-ийн 1994 оны төгсөгч, “Ивээл буудай” ХХК-ийн ерөнхий захирал О.Баттөр, АШУҮИС-ийн АУС-ийн багш, сагсан бөмбөгийн ОУХМ М.Бадрах нар хамтран бичиж, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар хянан тохиолдуулжээ.

Номын нээлтийн үеэр спорт, олимпизмийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулан өгөв. Тухайлбал, “Алтан очир” одонгоор номын зохиогч А.Гүрбадамыг, Олимпын алтан медалиар Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, клиникийн профессор А.Аюурзана нарыг шагнаж урамшуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *