Categories
мэдээ нийгэм

“700 иргэнийг цагаатгасан ч 37 тэрбум төгрөгийг төсвийн хүндрэлээс болоод олгож чадахгүй байна” гэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нийслэл болон төрийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөлөө.

Хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл “Авга ах минь хэлмэгдсэн. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын С.Довчин гэж хүн байсан. 1937 онд хэлмэгдээд, 1941 онд цаазын ял хүлээсэн.

Чойбалсангийн өрөөнд дуудагдаж ороод, эргэж ирээгүй

1938 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Маршал Чойбалсангийн өрөөнд дуудагдаж ороод эргэж ирээгүй. Ерөнхий сайдын нэг, хоёрдугаар орлогч, Сангийн яамны сайдын ажлыг хамгийн олон жил буюу 13 жил хашсан хүн. Монголбанкны анхны монгол дарга, Цэргийн яаманд бичээчээс ажлын гараагаа эхэлсэн. Зүүн хязгаарыг төвхнүүлэх амбан сайдаар Д.Сүхбаатар жанжны тушаалаар ажиллаж байсан. 1941 онд улсын баярын өдөр ОХУ-д хоёр жил хоригдож байгаад цаазын ялаар нас барсан.

Хэлмэгдүүлэлт одоо хэр нь дуусаагүй байна. Миний хувьд эвлэлд элсэх гэхэд хөөгдөж явсан үе бий. 2000 онд нэг сая төгрөг авсанаас хойш өөр нөхөн олговор аваагүй” хэмээв.

Хорооноос надад нэг ч зүйл цохож өгөөгүй

Иргэн Д.Сэржмядаг

“Миний өвөө хутагт хүн байсан. Миний аав 1938 онд хэлмэгдсэн. Хорооноос надад нэг ч зүйл цохож өгөөгүй. Хэлмэгдүүлэлт дуусаагүй. Дахиж сэргэж магадагүй. Эмчийн бичиг хийлгээд ороход хуурамч бичиг гэж үзэж байна.

Би 1954 оны анхны депутат хүн. Хоёрдугаар эмнэлэгт ажиллаж, хамгийн олон жил хорооны ажил хийсэн хүн. Гэтэл одоо намайг хорооны ажилчид дорд үзэж байна. Ганц таяг цохуулах гэхэд үгүй гэж байгаа юм. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нухчин дарж байна. Шинэ үеийн хэлмэгдүүлэлт газар авсаар байна” гэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.

Хоёр жилд багтааж нөхөн олговрын мөнгийг олгуулахын тулд бид ажиллаж байгаа

Тэрбээр “Үр хүүхдэд нь та бүхний эцэг, эх хэрэг хийгээгүй хэлмэгдсэн гэдгийг ойлгуулах, нэр төрийг нь сэргээх нь маш чухал ажил болоод байна. Улс төрөөр хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байгаа. Тиймээс энэ зүйлийг давтуулахгүйн төлөө бид хойч үедээ соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. 1922 оноос 1990 он хүртэл гээд тодорхой хуулийн хугацаа заагаад, эхлээд энэ хугацаанд хэлмэгдсэн хүмүүсийг шүүхээр цагаатгасан.

1990 оноос хойш улс төрийн хэлмэгдүүлэлт газар авсаар байгаа учраас дахин хууль санаачилж, тухайн хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэхээр хууль санаачилж, судалгаа шинжилгээний ажлууд хийж байгаа. Тухайн хүнийг хэлмэгдсэн үү үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг шүүхээс гаргана. Цагаатгах ажлын комисс нь бэлтгэл ажлуудыг хангах буюу гэрчийн мэдүүлэг өгөх зэргээр ажилладаг.

Архивт материал нь устсан хүмүүсийн хувьд төрөл садан нь гэрчээр оролцож, шүүх хурал болдог. Гэвч маргаантай зүйл их гардаг юм. Хэн нэгэн өв залгамжлагч нь би гэхэд өөр нэг хүн гарч ирдэг. Нарийн судалгаатай ажиллахгүй бол их хэмжээний нөхөн олговрыг олгож байгаа.

Цаазаар авахуулсан хүмүүсийн ар гэрт 80 сая төгрөг, шоронд ял эдэлж байсан хилсээр хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрт 40 сая төгрөг олгодог. Одоогоор нийт 700 иргэний асуудал шүүхээр шийдэгдсэн байгаа боловч 37 тэрбум төгрөгийг төсвийн хүндрэлээс болоод олгож чадахгүй байна. Хуулийн хугацаа хоёр жил.

Хоёр жилд багтааж нөхөн олговрын мөнгийг олгуулахын тулд бид ажиллаж байгаа. Энэ нь маш хэцүү асуудал болоод байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *