Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа

Чингэлтэй дүүрэгт энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжиж буй 900 ам метр талбай бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хорооны 35 дугаар байрны хойд талбай, зургадугаар хорооны 32, 47 дугаар байрны дундах талбайд тохижилт хийсэн юм.

Тус хороодын автомашины зогсоолын хүрэлцээг сайжруулах, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд 35 дугаар байрны хойд талбайд хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, явган хүний зам, иргэд амарч суух сандал зэргийг хийж, мод тарив. Мөн 32, 47 дугаар байрны дунд явган хүний зам, авто зогсоолын талбайг тохижуулсан. Тохижилтын ажлыг “Буяннэмэх интер” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн, иргэдэд хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *