Categories
гадаад мэдээ

Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс өсчээ

БНХАУ-ын бараа, үйлчилгээний бөөний үнийн өөрчлөлтийг харуулдаг үйлдвэрлэгчийн үнийн индекс /PPI/ энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 9.5 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.

Энэ тоо өнгөрсөн оны долдугаар сард бүртгэгдсэн өсөлттэй харьцуулахад 9 хувиар өссөн үзүүлэлт юм.

“Өнгөрсөн сарын “PPI” индексийн хурдацтай өсөлт нь нүүрс, ган, химийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой” гэж тус газрын Ахлах статистикч Дон Лижуан хэлжээ.

Түүнчлэн наймдугаар сард БНХАУ-ын “PPI” индекс 0.7 хувиар өссөн нь долдугаар сартай харьцуулахад 0.2 пунктээр өссөн үзүүлэлт болжээ.

Үндэсний статистикийн газрын мэдээлэлд дурдсанаар, БНХАУ-ын инфляцийн түвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс /CPI/ өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад 0.8 хувиар өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *