Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Ууланд алхахын ач тус

Тогтмол явган аялал хийх нь хүний эрүүл амьдрах үндэс юм.

Зөвхөн нэг удаа алхалт хийх, эсвэл ууланд авирах нь ямар ч үр дүн авч ирэхгүй. Тиймээс хол, ойр хамаагүй алхаж, аялж байх хэрэгтэй.

Гэхдээ автомашинаар уулын орой дээр гарчихаад “Би аялсан” гэвэл аялал биш болно. Зохих хэмжээний налуутай газар алхвал тухайн хүнд их, бага хэмжээний эрч хүч бий болгодог. Аялах нэрийдлээр идэж уух зүйлээр үүргэвчээ дүүргээд, үүндээ түүртээд, нэлээдгүй алхаж байгаад идэж, хөдөлгөөний хэмнэлээ алдуулдаг тохиолдол олон. Энэ нь маш буруу юм. Хэмнэл алдахгүй жигдхэн алхаж, хамгийн гол нь хөлс гаргах шаардлагатай.

Алхалтын ач тусыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хүний биеийг эрүүл, чийрэг болгодог. Энэ бол хүний хамгийн эрхэм зүйл. Ууланд алхахад байгалийн хүчилтөрөгч хүний бие организмыг дотроос нь цэвэрлэж байдаг. Хүний биеийн 60-90 хувь нь ус. Ууланд алхахад цэвэр хүчилтөрөгч хүний биеийн илүүдэл хуримтлалыг шахаж цэвэрлэж байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *