Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 396, II тунд 1057, нэмэлт сэргээх тунд 8938, нийт 10.391 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу
- 2761 (23.2 хувь) жирэмсэн эх,
- 12-15 насны 61.321 (69.0 хувь),
- 16-17 насны 24.680 (72.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.