Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл” 66-70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр 8А,В,Г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 2х600 мм голчтой шугам шинээр барих барилга угсралтын ажлыг 2021 оны долоодугаарын 03-ны өдөр эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 01-ний байдлаар ажлын явц 66–70 хувийн гүйцэтгэлтэй байна. Батлагдсан хуваарийн дагуу шугам угсралтын ажил 9-р сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажил 10-р сарын 15-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эхний ээлжийн 744 метр шугамыг ажлыг гүйцэтгэж хугацаанаас нь өмнө буюу 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр ажиллагаанд залгасан. Ингэснээр БГД-ийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэхь 10-р хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувийг буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг ХХУ-аар хангаад байна.

Дараагийн ээлжид 1-р хорооллийн Саппоро, Цамбагар худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хангадаг шугамыг 2021 оны 9-р сарын 07-ны өдөр хэсэгчлэн залгахаар ажиллаж байна. Энэ хэсгийн шугамыг залгаснаар УДДТ-120, 121-с хангагддаг нийт 39 орон сууцны 3250 айл өрхийг ХХУ-аар хангаад байна.

Үүнд: СХД-ийн 13, 14-р хороо буюу 1-р хорооллын 8, 9, 11, 13, 12, 12а, 14, 15, 16, 17, 18-р байрнууд, Өрхийн эмнэлэг, СХД-ийн ажилчдын байр, ОСНААУГ-ын контор, 107-р цэцэрлэг,101-р цэцэрлэг,112-р цэцэрлэг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Халиун толгой ХХК, СХД-ийн замын цагдаа, 99-р цэцэрлэг, Герман сургалтын төв, 36-р сургууль, 86-р сургууль, Өрхийн эмнэлэг хамрагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *