Categories
мэдээ нийгэм

Г.Оргил: Оюутан байх хугацаандаа биеэ дааж илүү ихийг суралцана

Шинэ хичээлийин жил эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны ангид шинээр элсэгч Г.Оргилтой ярилцлаа.


No description available.-Эхлээд мэргэжил сонголтынх талаар ярья гэж бодлоо. Хичээл сонголтоо хийж амжсан уу?

-Монгол Улсын Их Сургуульд орохоор бүртгүүлсэн. Нийгмийн шинжлэх ухааны ангид орсон. Ер нь хуульч болох мөрөөдөлтэй. Хоёрдугаар курсээсээ солиулна гэж бодож байгаа. Гэхдээ тэр үедээ шийдэх байх.

-Ер нь бол хуульч болох хүсэлтэй юм байна. Тийм үү?

-Багаасаа хуульч болохыг хүсдэг байсан болохоор илтгэх урлаг, мэтгэлцээний дугуйланд явдаг байсан. Түүнийгээ хуульчтай уялдуулж ойлгоод энэ надаа хэрэгтэй юм байна гэж бодсон.

-Оюутан болж буй анхны жил. Хэцүү гэж бодож байна уу. Ямар санагдаж байна вэ?

-Ер нь хэцүү байж магадгүй л юм. Дасах гэж мэдээж цаг орно. Гэхдээ миний хичээл сонголт хийхэд ах эгч нар маань тусалж байгаа учраас айх юм бага байна

Мөн манай гэрийнхэн сурахынхаа хажуугаар ажил хийж, хэл сур гэдэг. Энэ нь ч надад хэрэгтэй болов уу. Ер нь аливаа юманд тэвчээртэй хандах нь олон зүйлийг зэрэг хийх буюу “multitasking skill” нэмнэ.

-Ер нь хотод хаана байх вэ?

-Манай аав ээж хоёр хотод байдаг. Хаана амьдрахаа хараахан шийдээгүй. Оюутан байх цаг хугацааг биеэ дааж амьдарч сурвал ирээдүйд маань тустай гэж боддог.

-Хот, хөдөөгийн гэсэн ялгаа байдаг шүү дээ. Үүнийг юу гэж хардаг вэ?

-Хот, хөдөөгийн хүүхдүүдийн хүмүүжил, соёл ялгаатай байдаг байх л даа. Жишээлбэл, Хөдөө байдаг хүүхдүүд аав ээжийгээ дагаад отроор явдаг. Тэр үед мэдээлэллээс тасрах жишээний. Харин эсрэгээрээ зарим хотын хүүхэд отроор явна гэдгийг ч мэддэггүй юм шиг санагддаг.

Би ер нь хөдөөтэй холбож боддоггүй. Аймагт гудамжаар ганцаараа явж байхад хүүхдүүд өддөггүй. Харин хотод харанхуйд сууж байгаа хүүхдүүдээс нэг нь ирээд өддөг. Тэгээд магадгүй хотын соёлгүй хүнийг “орк” гэдэг байх.

-Чамтай адилхан олон хүүхдүүд орон нутгаас ирж байгаа. Чиний бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Миний хувьд нийтэч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлчихдэг. Ер нь хаана ч явсан өөрийгөө илэрхийлэхэд бэрхшээлтэй санагддаггүй.

-Илтгэл тавих, мэтгэлцэх тал дээр сайн байх нь ээ…?

Мэтгэлцээнээр хоёр ч удаа багаараа аймгийн аварга болсон. Улсад яваад амжилт үзүүлээгүй л дээ. Гэсэн хэдий ч мэтгэлцэх урлагт дуртай.

-Аав ээж нь ихэвчлэн юу захиж байна?

-“Ер нь өөрөөрөө яв. Өөрийнхөө амьдралыг өөрөө мэд аав ээж хоёр нь тусална” гэж байнга дэмждэг. Надаас хүсдэг зүйл нь сайн эрдэм мэдлэгтэй хүн болоосой гэсэн дээ тал талын мэдлэг олгохыг хүсдэг.

No description available.-Чи хотыг хэр сайн мэдэх вэ?

-Би хотыг ер нь сайн мэднэ шүү. Автобусны чиглэлийг бага байхаасаа дугаараар нь цээжилдэг байсан. Чиглэл солигдсоны дараа орж ирэхэд их хэцүү санагдсан. Зуны амралтаараа хотод ирж амардаг.

-МУИС-д бүртгүүлсэн гэсэн шүү дээ. Сургууль дээрээ очсон уу. Оюутны ангийнхантайгаа уулзав уу?

-Сургуулиа гаднаас нь л энэ тэддүгээр байр гэдгийг мэддэг болохоос одоогоор орж үзээгүй.

-Хүмүүс 10 жил гоё гэж ярьдаг. Чиний хувьд ямар байсан бэ?

-Миний хувьд ч Ерөнхий боловсролын сургуулийн анги маань маш нандин. Учир нь 12 жил хамт сурсан. Ангийнхаа хүүхдүүдийн занг багаас нь мэддэг болохоор харьцахад ч амар байдаг. Олон сайхан дурсамж байдаг болохоор ангийнхандаа маш хайртай

-Оюутан болчихлоо арван жилийн ангийнхнаа санах уу?

-Арван жилийн ангийнхнаа байнга санах байх аа. Төгсөөд явж байхад дахиж уулзахгүй бол яана аа гэж их бодоод дотор сонин болж байсан шүү.

-Хотод хаагуур явах дуртай вэ?

-Сэлбэ голын хажуугаар дугуй юмуу ролик скейт унаж явах дуртай.

Телевизийн нэвтрүүлэгт орсон санагдаж байна?

-Ер нь нэвтрүүлэгт ороход жаахан сандарсан. Яриад эхэлбэл боломжийн санагдсан. Миний тухай ярьж байгаа болохоор надад амар байсан гэх юм уу.

-Гадаад руу суралцах бодол бий юү?

Хүн ер нь боломжтой үе дээрээ юмыг амжуулж байсан нь дээр гэж эмээ маань захидаг. Герман руу явах сонирхолтой. Бага байхаасаа л Европын хөлбөмбөг үзсэн болохоор Европ тивд их дуртай.

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *