Categories
мэдээ спорт

Токиод Олон улсын Паралимпийн удирдлагуудтай уулзав

“Токио-2020” зуны Паралимпийн XVI наадамд оролцож байгаа Монгол Улсын багийн албаны төлөөлөгчид, өнөөдөр Олон улсын паралимпийн хорооны удирдлагуудтай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монголын үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Олон улсын паралимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн паралимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спорт ба эмэгтэйчүүд комиссийн гишүүн Н.Оюунбат нар Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч, Бразил улсын иргэн Эндрю Парсонс болон Олон улсын паралимпийн хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссийн дарга, Нидерланд улсын иргэн Рита Ван Дриел нартай уулзаж, Олон улсын паралимпийн хөдөлгөөн, цаашдын хөгжлийн талаар ярилцаж,өөрсдийн явуулж байгаа үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *