Categories
мэдээ нийгэм

Баяжуулсан нүүрсийг зөвшөөрөхгүйгээс болж, 12 мянган хүн ажилгүй болжээ

Төрийн буруу бодлогын уршгаар үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар “Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд: “Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлүүд устах аюулд ороод байгаа тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод зөвхөн сайжруулсан шахмал түлш түлэхээр болсон. Ингэхдээ нийслэлийн агаарын чанарыг бүсэд шахмал түлшнээс бусад түүхий нүүрс оруулахгүй болсон. Энэ шийдвэрээс шалтгаалан Улаанбаатар хотод байрладаг түүхий нүүрс ашиглан, тусгай технологиор бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд зогсонги байдалд ороод байна.

Агаарын бохирдол бидний тулгамдаад байгаа асуудал мөн. Бид агаарын бохирдлыг бууруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ гаргасан шийдвэр нь жижиг дунд үйлдвэрлэийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шийдвэртэй нь зохицохгүй, ямар ч уялдаа холбоогүй байна.

Манай холбоонд байгаа 73 аж ахуйн нэгж, байгууллагад 12,000 ажилтан, албан хаагчид ажилладаг. 2021 оны 05 сарын 15-наас хойш бүгд зогссон. Эхний дамжлага буюу уурын зуух ажиллахгүй учраас үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Зарим Аж ахуйн нэгжүүд маань дампуурлын тухай хууль уншаад сууж байна. Үүнийг нуух шаардлагагүй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *