Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 2021 оны сургалт бэлтгэлийн удирдамжийн хүрээнд бүтцийн нэгжүүдийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг Аврах ангийн эмч, сэтгэлзүйч нар зохион байгуулж байна.

Аливаа гамшгийн үед болон иргэд, олон нийтэд аюул учирсан тохиолдолд яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэхүү сургалтын хүрээнд алба хаагчид дараах мэдлэгийг эзэмших юм.

-Амилуулах суурь тусламж, автомат тохируулгатай фибрилляторын тусламжтай тусламж үзүүлэх,

-Нүд, чих хамар, амьсгалын зам, улаан хоолойд гадны биет орох үед үзүүлэх анхны тусламж, зөөлөн эд холбоосны эдийн суналт, арьс урагдах үед үзүүлэх анхны тусламж;

-Аврах амьсгал хийх аргууд: Амьтанд хазуулах, зөгий шавьж, могойд хатгуулах, нохойнд хазуулах үеийн эмнэлгийн анхны тусламж;

-Яаралтай анхны тусламжийн тухай, зарчмууд, Шарх, цус алдалтын тухай ойлголт, цус алдалтын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, цусны даралт хэмжих арга зүй;

-Боолт түүний хэлбэрүүд, Зөөлөн боолт, цавуугаар нааж тогтоох боолт, Гоюу, алцуур боолт, цуулбар боолт, ретелист бинт боолт маштафаровийн хэмнэлттэй боолт, бинт боолт гөлтөгнөн боолт хийх аргачлал;

-Биеийн халуун хэмжих арга зүй, амьсгал судасны лугшилт тоолох арга зүй, живэх үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

-Амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, Дарагдсан хам шинжийн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

-Үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

-Ясны гэмтэл, гэмтлийн мултралын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

-Гэмтэгсдийг зөөж тээвэрлэх зарчим, анхны тусламж үзүүлэх үеийн халдвар хамгаалалын дэглэм, нэрвэгдэгсдийг гарын доорх материал ашиглан тээврийн хэрэгслээр тээвэрлэх зарчим зэрэг болно.

Сургалт 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

No description available.

No description available.

No description available.

2 replies on “Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *