Categories
мэдээ нийгэм

“65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд вакцины гурав дахь тунг удахгүй хийнэ” гэв

Олон нийтийн сүлжээнд коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн цагдаагийн алба хаагчид олноороо халдвар авсан гэх мэдээлэл тарсантай холбогдуулан ЭМ-ийн сайд С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр “АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт гуравдугаар тунг хийж байгаа. Хариу арга хэмжээний багийн 13 мянга гаруй хүн гаруй хүн вакцин хийлгээд байна.

Манай улсын хувьд 65-аас дээш насны иргэдэд гурав дахь тунг хийх асуудлыг судалж байна. Тун удахгүй эхлүүлэх төлөвлөлттэй байгаа. Вакциныг төлбөртэй хийх эсэх талаар шийдвэр Засгийн газраас хараахан гараагүй. Гурав дахь тунг Файзер вакцинаар хийхээр төлөвлөлт хийн татан авалт хийж байна. Эхний ээлжид 65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд гурав дахь тунг хийхээр төлөвлөж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *