Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр хайрхан уулын тахилга болж байна

Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга өнөөдөр болж байна.

Уламжлалын дагуу Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахиж байна. Тодруулбал, төрийн тахилгат хайрханыг таван жилд нэг удаа тахьдаг бөгөөд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг наймдугаар сарын билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон.

Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул бөгөөд Монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 м-т өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *