Categories
гадаад мэдээ

“Шэньжөү-12”-ийн хоёр сансрын нисгэгч задгай сансарт гарчээ

Хятадын Нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлж буйгаар өчигдөр буюу 8-р сарын 20-ны 08 цаг 38 минутад “Шэньжөү-12” хөлгийн сансрын нисгэгч Ние Хайшэн “Тяньхэ” гол бүхээгийн залгуурын хэсгийн бүхээгээс гарах хаалгыг амжилттай онгойлгож, 10 цаг 12 минут гэхэд сансрын нисгэгч Ние Хайшэн, Лю Бомин нар Хятад улсын бүтээсэн задгай сансарт өмсөх шинэ үеийн “Фэй Тянь” хувцсыг өмсөнТяньхэ гол бүхээгийн залгуурын хэсгийн бүхээгээс гарч, робот гар дээр хөл тогтоох төхөөрөмж болон задгай сансарт ажиллах ширээг угсрах ажлыг гүйцэтгэжээ.

сонин mn

Тэд дараа нь робот гарны дэмжлэгтэйгээр сансрын станцын бүхээгийн гадар талд холбогдох төхөөрөмж угсрах ажлыг мөн гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд бүхээгт байсан сансрын нисгэгч Тан Хунбо тэдний задгай сансар дахь үйл ажиллагааг дэмжиж ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *