Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт цэцэрлэгт 12 хүртэлх насны хүүхдүүд хамрагдана

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сувилах, сэргээн засах эмчилгээ хийдэг 10-р цэцэрлэгт хүүхдүүд долоон нас хүртлээ хамрагддаг байсан бол 12 нас хүртэл хамрагдаж үйлчилгээ авах боломжтой болжээ.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай өчигдөр ярилцлаа. Энэ уулзалт ярилцлагад Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар оролцсон юм. Тэд 2018 оны хамтарсан тушаал шинэчлэх, улирал бүр эргэн гүйцэтгэл тайлагнах уулзалт зохион байгуулж байхаар боллоо.

Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт буюу бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 1156 нь цэцэрлэгт 7794 нь сургуульд суралцаж байна. Харин үлдсэн хүүхдүүд нь биеийн байдлаас хамааран гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг. Боловсролын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь ердийн сургууль, цэцэрлэгт явдаг. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог хоёр цэцэрлэг, зургаан сургууль бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *