Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Жавхлан: Төрийн банк дундаж давхаргыг тэлэх үүрэг хүлээнэ

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

-Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ. Төрийн банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгон, бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Ингэснээр тус банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ тэлнэ. Нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг юм. Төрөөс Төрийн банканд тусалж дэмжинэ.

Улс орнууд дундаж давхаргаа өөр өөрөөр тодорхойлж байна. Манай улсад сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй.

Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл төслийн буюу том хэмжээний зээл олгосоор иржээ. Манай улсын эдийн засагт худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Гэвч манайд худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Цаашид Хөгжлийн банкийг экспорт-импортын банк болгоно. Үүний тулд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *