Categories
мэдээ нийгэм

Монголбанк: Нийт 100 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор ажиллаж байна

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 7 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олголоо.

Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байна.

Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

2021 оны наймдугаар сард Монголбанкнаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбум төгрөгийг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *