Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгч “TG sport” Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын хувцсыг урлана

Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн наймдугаар сарын 4-ний хурлаар Үндэсний шигшээ багийн хувцсыг “TG Sport” спорт хувцасны үйлдвэрээр хийлгэх шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийн дагуу МХБХ, “Тод гялалз” компанитай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулах ёслолд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, “Тод Гялалз” компанийн захирал Б.Энхтөгөлдөр нар оролцож, гарын үсэг зурлаа.

Үндэсний үйлдвэрлэгч Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын хувцсыг бүтээж байгаа нь түүхэн мөч гэдгийг хоёр тал онцолж байлаа. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейболын дээд лигийн багууд, олимпийн шигшээ багууд хүртэл “TG Sport”-ыг сонгон үйлчлүүлснээр нь манай спорт сонирхогчид андахгүй биз. Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг ирэх есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд уг тэмцээнээс “TG Sport” компанийн урласан өмсгөлөөр шигшээ багийн тамирчид ижилсэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *