Categories
мэдээ нийгэм

Хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай иргэдийг хүнс тэжээлийн дэмжлэг авах жагсаалтаас хасчээ

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тус нэмэлт өөрчлөлтийн хүрээнд халамж авч байгаа иргэдийн мэдээллийг нягталж, хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1.435 өрхийн 8.475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хасжээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бид “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1.435 өрхийн 8.475 иргэнийг хаслаа.

Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу “Conditional social transfer”/Германы жишээ авсан/ нэвтрүүлсэн.

Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.

Мөн жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зөвхөн гэрээт дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулж, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг нээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *