Categories
мэдээ нийгэм

Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд шалгалт хийж эхэллээ

2021-2022 оны хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Иймд “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт”-ыг өнөөдрөөс энэ сарын 21-нийг хүртэл хийнэ.

Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газруудтай хамтран Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “Тeхникийн хяналтын үзлэгийн төв”-д нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг хамруулан шалгалт явуулна.

Хяналт шалгалтыг 8 цэгт явуулж, 140 гаруй автобус хамруулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *