Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт 10 хүнээс дельта вирус илэрчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1061 хүнээс халдвар илэрсний 116 нь Баян-Өлгий аймгаас илэрсэн. Эдгээр халдвар дундаас одоогоор 10 хүнээс дельта вирус баталгаажсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн нэмж зургаан хүний шинжилгээнээс дельта вирус илэрсэн эсэхийг нягталж байгаа аж.

Энэ тухай мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр фэйсбүүк дэх өөрийн хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна” хэмээн бичсэн байна

Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавируст халдвар /ковид-19/-ын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн тав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл “Маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн байна.

Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн 8 дугаар сарын 24-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоож, нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *