Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

Нэгдүгээр ангид элсэн сурах гэж буй сурагчдын бүртгэл баталгаажуулалт өнөөдөр өглөөний 09:00 цагаас эхэллээ.

Бүртгэл энэ сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Цар тахалтай холбогдуулан бүртгэлийг улс даяар цахимаар зохиож, хялбаршуулж байгаа юм.

Элсэгчид өөрийн харьяаллын тойрог дахь сургуульд хамрагдах бөгөөд түр оршин суугчийн хаягаар сургуульд хамрагдах боломжгүй. Зөвхөн үндсэн хаягийн дагуу элсэх боломжтой гэж Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлсэн юм.

Сурагчдын бүртгэлийг parent.edu.mn сайт дээр дарж нэвтрээд элсэж буй сурагчын регистрийн дугаарыг оруулснаар бүртгэл баталгаажих юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *