Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийд газар авсан 435 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг цуцална

Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулагдаж буй газар чөлөөлөлтийн явцыг танилцууллаа.

Энэ хүрээнд эрх ашиг нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд газар чөлөөлөлтийн нөхөн олговор тооцох, чөлөөлөх газрыг тодорхойлох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулж байгаа ажээ.

Тус ажил нь наймдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд 435 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах урьдчилсан тооцоо гарчээ. Эдгээр иргэн, хуулийн этгээд нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, тайлбар саналаа өгөх шаардлагатай юм байна. Энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэдгийг тэрээр хэлж байлаа. Тодруулбал, энэ сарын 15-наас өмнө Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг ямар нэгэн тайлбаргүйгээр шууд цуцлах юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *