Categories
гадаад мэдээ

Японы тамирчин шинэ алтан медаль авахаар болжээ

“Токио-2020” олимпийн наадмын софтболын төрөлд Японы баг АНУ-ын багийг ялж, алтан медаль хүртсэн билээ.

Олимпийн тамирчид медалиа хазаж зургаа авхуулдаг уламжлалтай. Кавамурагийн медаль хазаж буйг харуулсан дүрс бичлэг телевизээр цацагдсаны дараа Нагояа хотын захиргаанд олон мянган гомдол иржээ. Наймдугаар сарын 4-ний өдөр алтан медальт тамирчдад баяр хүргэхээр очихдоо Нагояа хотын дарга Такаши Кавамура өөрийн хотын харьяат тамирчны медалийг хүзүүндээ зүүж, хазаж үзсэн юм. Тэрбээр Японы шигшээ багийн тамирчин Миу Готогийн алтан медалийг гуйж авч, өөрийнхөө хүзүүнд зүүсний дараа хазжээ. Медаль нь гэмтээгүй ч Миу Гото шинэ медалиар сольж өгөх гаргах санал тавьсан байна.

“Тамирчны үнэ цэнэтэй хөрөнгө болох алтан медалийг нь гэмтээсэндээ би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн Нагояа хотын дарга мэдэгдэлдээ өгүүлжээ. Зарим тамирчид хүртэл энэ үйлдлийг шүүмилж байв. Тухайлбал жүдогийн алтан медальт Наохиса Такато “Хэрвээ миний медалийг ингэж хазсан бол би уйлах байсан. Би алтан медальдаа зураас гаргахаас хүртэл айдаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. Олон Улсын Олимпийн Хороо шинээр сольж өгөх санал тавьсан байна. Миу Гото ч медалиа солиулахыг зөвшөөрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *