Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор такси болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан шатахууны үнэ өссөн. Дараа нь дахин хоёр ч удаа өссөний сүүлийнх нь энэ сарын эхээр тохиогоод буй. Шатахууны үнийг өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлтийг дагаж, тодорхой хэмжээгээр нэмэгдээд байгаа юм. Мөн Улаанбаатар хотын такси үйлчилгээний үнэ шатахууны үнийг даган нэмэгджээ.

Хамгийн өндөр өсөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь лууван байна. Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 26 хувиар өссөн, кг нь 2858 төгрөг болжээ. Үүний араас 16 хувийн өсөлттэйгөөр араас нь Аи-92 автобензин жагсаж байна.

Доорх үнэ нь хүнсний зах, дэлгүүрүүдийн дундаж дүн юм. Харин өсөлтийн хувийг өнгөрөгч долдугаар сарын дундаж үнэтэй харьцуулж тооцсон.

Үнэ өссөн бараанууд:

  • “Алтан тариа” гурил, дээдийн дээд – 2 хувиар өсөж, 2236 төгрөг
  • Хар талх – 6 хувиар өсөж, 1224 төгрөг
  • Цөцгийн тос – 3 хувиар өсөж, 4638 төгрөг
  • Ургамлын тос – 4 хувиар өсөж, 4774 төгрөг
  • Алим – 2 хувиар өсөж, 5985 төгрөг
  • Төмс – 2.7 хувиар өсөж, 987 төгрөг
  • Лууван – 26 хувиар өсөж, 2858
  • Сонгино – 1 хувиар өсөж, 2807
  • Аи-80 ба Аи-92 автоензин тус тус 16 хувиар өсөж, харгалзан 1970 ба 2036 төгрөг болжээ.

Мөн Улаанбаатар хотын хувиараа такси эрхлэгчдийн үнэ нэг км-т 500 төгрөгөөр нэмэгдэж 1500 төгрөг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *