Categories
мэдээ нийгэм

“ЖИ ТАЙМ” сүлжээний эрүүгийн хэргийн мэдээлэл

Шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх зургадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Тус хэргийг энэ сарын 03-ны өдөр анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.10-2-т заасан “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэсэн заалтын дагуу хэрэгт хэргийн оролцогчдоос гомдол гаргах 14 хоногийн хугацааг хүлээж байна гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

“Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцсэн юм.

2020.07.17
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. Шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцов. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон. Шүүх хуралдааныг 2020.07.02, 2020.07.08-ны өдөр тус тус товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020.07.17-ныг хүртэл хойшлуулсан юм.

2020.12.09
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцэж, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдэсэн.

Мөн нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Жи тайм корпорейшн ХХК нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *