Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоон сард 223 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Тодруулбал, дээрх бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд 115, орон нутагт 108 хүүхэд гэмтэж бэртсэн бөгөөд нийслэлд 7, орон нутагт 20, нийт 27 хүүхэд зам тээврийн осолд өртөж нас барсан харамсалтай дүн мэдээ байна.

Иймд жолооч нарыг хүүхдийг автомашины зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөх, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгах, бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, жолооч, зорчигч нарыг хамгаалах бүс тогтмол зүүж хэвшихийг, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.






Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *