ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд, УБТЗ-ын удирдах газраас бүрдсэн ажлын хэсгийн төлөөлөл өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж, газар дээр нь шаардлагатай шийдвэр гарган ажиллана.
Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабд ажиллан, Засгийн газраас томилсон Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр албаныханд үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.