Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл нууранд живсэн хөлгийг татаж гаргахаар ажлын хэсэг Хатгал тосгонд ажиллаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргасан 117-р захирамжаар байгуулагдсан Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд уг ажиллагааг гардан зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян болон МУ-ын Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү, Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан болон холбогдох албаныхан ажиллалаа.

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд аврагч, шумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсан хэмжилтүүдийг хийж, нөхцөл байдлыг үнэлэх, шаардагдах техник хэрэгслийн тооцоо судалгааг гаргана. Мөн БОАЖЯ -ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд шаардлагатай 5-6 цэгт усны дээж авч шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *