Categories
мэдээ нийгэм

2027 оны ОУОХ-ны чуулганыг Монголд хийх санал хүргүүлжээ

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Уулзалтын үеэр 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулав.

Түүнчлэн олимпизмын үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих талаар ярилцав. Мөн Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувиар Монголын олимпийн багийн хамт олныг ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *