1,100 километр гүйх зорилготой ахлах ахлагч Т.Рэнцэнбадам дөрөв дэх өдрөө 115 километр замыг туулжээ
Хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1,100 километрийн холын гүйлт хийхээр наймдугаар сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гарсан.
ХХЕГ-аас өгсөн мэдээллээр тэрбээр Дорноговь аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөх үеэр хилийн 0129 дүгээр ангийн хамт олон, тус сумын Засаг дарга, соёлын төвийн дарга, сургуулийн захирал, иргэдийн хурлын дарга нар дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам дөрөв дэх өдрөө 115 километр замыг туулаад байна.