Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос цэргийн нөөцөө хэрэглэж эхэлжээ

Хойд Солонгос хүнсний хомсдолын улмаас цэргийн нөөцөнд байсан будаагаа иргэд, ажилчид болон орон нутгийн төрийн байгууллагуудад нийлүүлж эхэлснийг БНСУ-ын тагнуулын агентлагаас мэдээллээ. Цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжилж байгаа нь Хойд Солонгосын эдийн засгийг улам бүр муутгаж буй юм.

Одоогийн байдлаар тус улсад их өлсгөлөн болон нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн шинж ажиглагдаагүй байна. Гэвч мэргэжилтнүүд намрын ургац хураалт хүртэл байдал улам дордоно хэмээн таамаглаж байгаа аж.

Тагнуулын байгууллагын хэвлэлийн хуралдаанд оролцсон хууль тогтоогчдын нэг Ха ТэКюний хэлснээр Хойд Солонгост үүссэн хэт халалтаас үүдэн будаа, эрдэнэшиш болон бусад үр тариа ихээр сүйдэж, олон мал амьтан үхэж үрэгдсэн гэнэ. Иймээс Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун хэт халалттай тэмцэх ажлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх шийдвэр гаргаад байгаа аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRES

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *