“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болно. Монголын жүдочид эхний тойрогт БНСУ-ын багтай учраа таарсан.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Токиогийн олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпоос хүрэл медаль авсан, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Ан Чанримийг яллаа. Тэд хоёулаа энэ удаагийн олимпоос хүрэл медаль авсан юм.
Ингэснээр барилдааны харьцаа 2:1 боллоо.
Манай багийн бүрэлдэхүүнийг сонирхуулъя.
Эрэгтэйчүүдийн 73 кг: Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн, Азийн аварга Ц.Цогтбаатар, ОУХМ Ё.Басхүү
90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, Токиогийн олимпоос мөнгөн медаль авсан Саид Моллаи
+90 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэйчүүдийн 57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Сосорбарам
70 кг: Улсын таван удаагийн аварга Б.Ганхайч
+70 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.