Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Ан Сан олимпоос гурван алтан медаль авсан анхны солонгос тамирчин боллоо

“Токио-2020” олимпийн наадам түүхэн амжилт дүүрэн үргэлжилсээр. БНСУ-ын байт харвааны тамирчин Ан Сан “Токио-2020” олимпоос гурван алтан медаль хүртсэн.

Гурвын гурван алтан медалиар энгэрээ мялааснаас гадна тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө олимпийн дээд амжилт шинэчлэн, тогтоосон юм.

Үүний сацуу 20 настай Ан Сан бас нэгэн түүхэн амжилтын эзэн болжээ.

Олимпийн наадамд анх удаа цэц сорьж буй түүнээс өмнө зуны олимпоос гурван алтан медаль авсан солонгос тамирчин үгүй байсан юм. Үүний сацуу “Токио-2020” олимпийн наадмаас гурван алтан медаль хүртсэн анхны тамирчин нь Ан Сан боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *