Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн авто замын 38.2 хувийг нь шинэчлэх шаардлагатай” гэв

Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийж, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна.

Зам засварыг үр дүнтэй хийхэд зам хариуцагч компани бий болгох шаардлагатай. Төрийн өмчийн, хувийн хэвшлийн байгууллагын аль нь ч байж болно гэдгийг төслийн багийнхан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр тэмдэглэлээ.

Харин зам хариуцагчтай сонгон шалгаруулалтыг санхүү болон туршлага дээр үндэслэн гурван жилээр менежментийн гэрээ байгуулна. Нийслэлийн авто зам засварын төлөвлөлтийг чанарын түвшин, хагарлын шалтгаан, засвар арчлалтыг үндэслэн боловсруулснаар одоо байгаа авто замын сүлжээний засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломж бүрдүүлэхийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан юм.

Тэрбээр Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийн талаар мэдээлэхдээ, “Үндсэн хөрөнгийн менежментийн систем нь авто замын засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай, стратеги зорилтын хүрээнд авто замын чанар байдлын түвшинг дээшлүүлэх урт хугацааны менежментийн бодлого юм. Үүнийг цогцоор нь хэрэгжүүлснээр авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх боломжтой. Мөн авто зам засварыг үр ашгаар нь эрэмбэлэн, тухай бүрд нь ээлжит засвар хийж, их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэнэ” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *