Categories
мэдээ улс-төр

Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны Петер Сияяарто энэ сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг худалдааны сайд П.Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто УИХ-ын даргад бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *