Categories
мэдээ спорт

Оросын теннисчин Анастасиа Павлюченкова хасагдлаа

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр болж Оросын итгэл найдвар Анастасиа Павлюченкова хасагдлаа.

Тэрээр шөвгийн наймд Швейцарын Белинда Бенчичтэй учраа тааран 0:6, 6:3, 3:6 харьцаагаар хожигдсон. Белинда Бенчич ингэснээр шөвгийн дөрөвт Казахстаны Элена Рибакинатай тоглохоор болов.

Белинда Бенчич

Мөн нөгөө талд Японы залуу од Наоми Осакаг ялсан Чехийн Маркета Вондрусова Испанийн Паула Бадосаг хожин шөвгийн дөрөвт шалгарлаа. Паула Бадосагийн бэртэл сэдэрч хоёрдугаар сетээс тэмцээнийг дуусгасан юм.

Ингэснээр шөвгийн дөрөвт Маркета Вондрусова Украины Элина Свитолинатай тоглохоор болсон. Уг төрөлд өрсөлдсөн Чехийн Каролина Плишкова, Барбора Кречикова гэсэн шилдэг тамирчид тэмцээнээс хасагдсан.

Маркета Вондрусова

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн дөрөв:

  • Белинда Бенчич (Швейцар) – Элена Рибакина (Казахстан)
  • Маркета Вондрусова (Чех) – Элина Свитолина (Украин)

Медалийн тоглолтууд маргааш үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *