Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ховдоос Дорнод аймаг хүртэл гүйсэн Э.Даваажамцыг хоёр өрөө байраар мялаажээ

Эх орныхоо баруун хязгаар Ховд аймгаас зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр өнөөдөр угтан авчээ.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Э.Даваажамц зургаадугаар сарын 02-ны өдөр аавдаа үнсүүлээд, анги, хамт олон ах дүү, төрөл төрөгсөд, аймаг орон нутгийнхаа удирдлагуудаар үдүүлээд аймгийнхаа төв талбайгаас замд гарч байсан бол зорилгоо биeлүүлж түүхэн амжилт гаргаад энэ сайхан өдөр аймаг, орон нутагтаа, хамт олон, гэр бүлтэйгээ баяртай сайхан уулзлаа.

Монгол эр хүн, залуу хүний зориг зүрх, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь аймгийн Засаг даргын хувьд ИТХ-тай зөвшилцсөний дагуу хоёр өрөө байраар мялааж, “БАТЛАМЖ” гардууллаа. Энэ бол Ховд нутгийн зон олон, нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг, итгэлийн дэмжлэг юм.

Мөн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн 3 гишүүнийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа.

Хүүхэд багачууд коронавирусийн халдвар авч байгаа учраас Даваажамцын гэр бүл БОЭТ-д Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өглөө.

Э.Даваажамцынхаа цаашдын ажилд амжилт, гэр бүлд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсьe” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *