Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнажээ

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг өөрийн тэсвэр хатуужлаар бусдыгаа үлгэрлэн цэргийн алба хаагчийн манлайллыг өндөрт өргөж чадсан ахлах ахлагч Э.Даваажамцыг багийн гишүүдийнх нь хамтаар хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнасныг нь гардуулан өгч, мөн дурсгалын сэлмээр шагнасан бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс цугласан хандивын мөнгийг хүлээлгэн өгсөн байна.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг “Хүн бүр өөрийн зорилготой амьдардаг. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөр, шавхагдашгүй тэвчээр гаргадгийг ахлах ахлагч Э.Даваажамц үлгэрлэн харууллаа. Аливаа ажлыг дэмжих сайхан, гэхдээ тэрхүү үйл ажиллагаа өрнөж байх мөч бүрд удирдагч хүний сэтгэл санаа байнга зовниж, үргэлж “түгшүүртэй” байдаг нь нууц биш. Харин уг ажил нь бодит биелэл болж үр дүнд хүрсний дараа л бидний сэтгэл тайвширч баярлаж, бахдах сэтгэл төрдөг юм. Энэ олон хоногийн турш түүнийг дагалдаж, ар талыг нь найдвартай хангасан Э.Даваажамцын гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье” гэв. Мөн цаашид энэхүү гүйлтийн туршлагаа судлан судалгаа хийх нь зүйтэй. Ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж, салбартаа төдийгүй хувийн амьдралдаа улам их амжилт гаргаарай. Таны хувьд аливаад тууштай байх аваас бүх хаалга нээлттэй шүү. Гагцхүү аархаж, омогшиж болохгүй, гол нь нийгэмдээ, хамт олондоо идэвхтэй манлайлагч нь байгаарай гэдгийг захилаа.

Үүнээс гадна “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч захирал Б.Батзаяа ахлах ахлагч Э.Даваажамцад “Мongol army” цаг болон хүзүүний зүүлтийг дурсгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *