Categories
гадаад мэдээ

Сибирьт түймрийн улмаас агаарын бохирдол ихсэв

Сибирийн зүүн бүсэд гарсан их ойн түймрийн улмаас тус бүсэд урьд хожид байгаагүй агаарын бохирдол үүсээд буйг “Guardian” агентлаг мэдээллээ.

Агаар мандлын хяналт шинжилгээний төв PM2.5 хэмээх жижиг тоосонцор Якутск хотод ДЭМБ-ийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40 дахин их байгааг мэдэгдсэн юм. Тус хотын бохирдлын хэмжээ Энэтхэг, Хятад зэрэг агаарын бохирдлоор тэргүүлдэг хотуудын дунджаас даруй 17 дахин их байгааг харуулсан зургийг оршин суугчид олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан хүргэж байна. Мөн агаарын чанарыг хэмжих програмууд газрын гадарга дээрх бохирдол аюултай түвшинг зааж байгааг анхааруулан цонхоо хааж, хүүхдээ гэртээ байлгаж, гадагшаа амны хаалт зүүж гарч байхыг зөвлөжээ.

Агаарт өндөр тоосонцроос гадна озон, бензол, цианит устөрөгч зэрэг химийн хортой элементүүд байгаа нь дэлхийн хамгийн аюултай агаарын бохирдол гэж үзэгдэхээр байгаа аж.

Саха нь Оросын хамгийн том бөгөөд хүйтэн бүс бөгөөд 80 орчим хувь нь ой тайгаас бүрдсэн байдаг тул түймэрт нэн өртөмтгий бүст тооцогддог аж. Өвөлдөө Цельсийн хасах 60 хэмд хүрдэг Саха энэ жилийн зун урьд хожид байгаагүйгээр халсан нь түймэр үүсэх шалтгаан болсон гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *