Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр ангийн элсэлтийг ирэх сард цахимаар зохион байгуулна

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Намар хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана” хэмээн ярьсан.

Үүнтэй холбогдуулан ирэх наймдугаар сард орон даяар ЕБС-д шинээр элсэх зургаан настнуудын бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах чиглэлийг БШУЯ-аас өгсөн байна.

Өнгөрсөн жилийн тухайд ЕБС-ийн нэгдүгээр ангийн бүртгэл наймдугаар сарын 3-наас эхэлж, 28 хүртэл үргэлжилж, нийтдээ 39 мянга гаруй зургаан настнууд сурагч болж байв. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд ЕБС-ийн сурагчид цахимаар болон телевизээр боловсрол эзэмшсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *