Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Амарсайхан: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар цахим хуудсыг ил тод болго

Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна.

Тэрээр “Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй аюулгүй байдал, чанар, эмийн үнэ өртөг, стандарт зэрэг анхаарал татсан асуудал байдаг. Эдгээрийг цогцоор нь хариуцахаар танай байгууллага 80 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ковид-19-ийн үед импортын эмийн бүртгэл, чанар, үнэтэй холбоотой асуудал байна. Бөөний төвд 180 мянган төгрөгөөр худалдаалдаг эмийг эмийн санд 300 мянган төгрөгөөр зарж байх жишээтэй.

Эмийн хангалт, нийлүүлэлтийг танайх цогцоор нь шийдвэрлэх үүрэгтэй. Гэсэн хэдий ч асуудлууд байсаар байна. ЭМЯ-наас ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн жагсаалт авахад хоёр компанийн нэр л ирсэн.

Яагаад эмийн үнийн их зөрүү байна, яагаад хэдхэн компани эм оруулж ирж байна вэ гэх асуудал байна. Цахим хуудсыг ил тод болго, зохиомлоор эмийн үнийг өсгөж байгаа асуудал байна. Тиймд шат шатны байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна. Эмийн хангамжийн газраас олон зүйлийг шаардах болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *