Categories
гадаад мэдээ

Умард Солонгост Өмнөдийн этгээд үг хэллэг, хувцас загвар, үс засалт, дуу хөгжмийг нэвтрүүлэхгүй байхыг сануулжээ

Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд залуусаа Өмнөд Солонгосын этгээд үг хэллэгийг хэл яриандаа ашиглахгүй байхыг уриалж, Умард Солонгосын тогтсон үг хэллэг хэрэглэхийг уриалжээ.

Мөн Өмнөд Солонгосын хувцас загвар, үс засалт, дуу хөгжмийг нэвтрүүлэхгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгүүд гарсан байна. Энэ нь гадны соёлын нөлөөнд автахаас сэргийлэх тухай шинэ хуулийн нэг хэсэг юм байна. Хууль зөрчсөн хүмүүст шоронд хорих эсвэл цаазаар авах ял оноох ажээ.

Родонг Шинмун сонинд залууст Өмнөдийн поп соёлын нөлөөнд автах аюулын талаар сэрэмжлүүлэн “Хөрөнгөтний өнгөлөн далдалсан үзэл суртал, соёлыг дэлгэрүүлэх нь зэвсэг барьсан дайснуудаас ч аюултай” хэмээн бичсэн байна. Түүнчлэн Пёньяан аялгуунд суурилсан солонгос хэл нь гойд сайн бөгөөд залуучууд үүнийг зөв ашиглах ёстой гэжээ.

Умард Солонгос Өмнөд Солонгос хэлний үг хэллэгийг ашиглахгүй байхыг эрмэлзэх болсон тухай ВВС мэдээлсэн байна. Жишээлбэл, эмэгтэй хүн нөхрөө “убба” гэж дууддаг бөгөөд энэ нь “ах” гэсэн утгатай боловч ихэнхдээ найз залуугаа хэлдэг байна.

Тус улс гаднын соёлын нөлөө Умард Солонгосын коммунист дэглэм болон удирдагч Ким Жон Уны эрх мэдэлд заналхийлж байна гэж үздэг аж. Тэрээр К-поп урсгал нь Умард Солонгосын залуусыг завхруулж буй “харгис хорт хавдар” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *