Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Наранд борлосон болон түлэгдсэн арьсыг цайруулах, эмчлэх аргууд

Зуны улирал наашилж, хөдөөгөөр зугаалж, аялж, амарсан хүмүүс суурийн газрыг зорьж байгаа билээ.

Арьсаа хэрхэн цайруулж, хуучин хэвэнд нь оруулах гэдэг хүн бүрийн толгойд асуулт болон эргэлддэг тул өнөөдөр та бүхэндээ арьс цайруулах хамгийн үр дүнтэй аргуудыг бэлтгэлээ.


Борлож, түлэгдсэн арьсыг гэрийн нөхцөлд цайруулах шилдэг аргууд


1. Нимбэгний шүүс түрхэх

Нимбэгний шүүсийг олон жилийн турш арьс цайруулах өвөрмөц арга болгон хэрэглэж ирсэн билээ. Энэ нь таны үхжиж, түлэгдсэн бор арьсыг гуйжуулж, цайруулах үйлчилгээтэй юм. Та нэг ширхэг нимбэгийг шахаж, шүүсийг нь аяга устай хольж, арьсныхаа борлосон хэсэгт түрхэх бөгөөд 15 минут болсны дараа бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Мөн та долоо хоногт хоёроос гурван удаа тус аргыг хэрэглэвэл зохилтой бөгөөд нимбэгний шүүсээр биеэ арчсаны дараа чийгшүүлэх тосыг түрхэж байгаарай. Энэхүү арга нь ердөө 2-3 долоо хоногийн дараа гэхэд л үр дүнгээ өгч эхлэх юм.

Байгалиасаа ариутгах, цайруулах үйлчилгээтэй Нимбэг таны арьс, үс, гоо  сайхан, гэр ахуйн жинхэнэ найз | Шинэлэг бүхнийг эндээс

2. Сүү, нимбэгтэй усаа эхлээд ванндаа бүлээн ус хийж, үүндээ аяга сүү, хэрчсэн нимбэгийг хийж өгөөрэй. Усаа сайтар хутгаад усандаа орж, 20 минут тайван хэвтэх ёстой юм. Энэ нь арьсыг тань цайруулахаас гадна зөөлөг торгомсог болгох аж. Долоо хоногт нэг удаа ийн усанд орсноор сарын дараа гэхэд л үр дүнд нь мэдрэгдэж эхлэх бөгөөд хэт халуун усанд орж болохгүй гэдгийг анхаараарай.

dd

3. Тараг, зөгийн балтай маск

Тараг нь арьсыг цайруулах онцгой үйлчилгээтэй болохыг бид бүгд мэднэ. Харин үүнийг зөгийн балтай хольж, маск болгон хэрэглэх нь үр дүнгээ түргэн шуурхай үзүүлэх нөхцөл болдог аж. Ингэхдээ нэг халбага зөгийн балыг ижил хэмжээний тарагтай хольж, сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхэнэ. Үүнийгээ 15 минутын дараа угааж цэвэрлэх бөгөөд тараг тань ямар нэгэн сахарын хольцгүй шинэхэн байх ёстой юм.

Арьсаа

4. Төмсөн маск

Төмсөө хальстай нь чанаад, арилгаж нухах бөгөөд үүний дээрээс 2 халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмж өгөх аж. Сайтар хутгаж, хольсны дараа нүүр, хүзүү зэрэгтээ түрхэж, 20-25 минут тайван хэвтэж амраарай. Харин товлосон цаг болмогц, нүүрээ халуун бүлээн усаар угааж, зөөлөн дарж арчих юм. Мөн эцэст нь арьсныхаа онцлогт тохирсон чийгшүүлэгч тос эсвэл лосьоныг түрхэж өгвөл илүүтэй үр дүн үзүүлэх аж.

Төмсөөр маск хийх арга

5. Химийн найрлагатай бүтээгдэхүүн бүү хэрэглэ

Хурдан цайрах гэсэндээ химийн бодис агуулсан хүчтэй бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхэж, хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг тань гэмтээж, үхүүлэхээс гадна хуурайшуулж, үрчлээ үүсэх гол тулгуур болж өгдөг юм. Хичнээн яаралтай цагаарч, өнгөлөг болохыг хүсч байлаа ч, химийн орц найрлагатай бүтээгдэхүүн сонгож болохгүй.

Гоо сайхны бүтээгдэхүүний AHA-хүчил: төрөл, үр дүн, эсрэг заалт

6. Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн борлосон арьсаа цайруулахад бас нэгэн чухал нөлөө үзүүлэх зүйл бол гоо сайхны бүтээгдэхүүн юм. Та борлосон байгаад гоо сайхны бүтээгдэхүүн тэр тусмаа крем, энгэсэг сонгох гэж байгаа бол яг одоо байгаа арьсныхаа өнгөнд тааруулж аваарай. Эс бөгөөс нүүрний тань арьс хүзүүнээс хэт ялгарч, тун ч эвгүй харагдах бөгөөд ингэснээр будаг шингэхгүй байх талтай. Иймээс та цагаарч, буцаж хэвэндээ ортлоо ямартай ч арьсныхаа өнгөнд таарах, тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэвэл зохилтой аж.

طرق استعادة شباب اليدين - مجلة رجيم

7. Арьсаа гуужуулах

Усанд орохдоо биеийн скраб хэрэглэж, үхжиж, муудсан арьсаа гуужуулаарай. Энэ нь таны цайрах үйл явцад гайхалтай нөлөөг үзүүлэх бөгөөд түргэн хугацаанд үр дүнгээ үзүүлэх аж. Мөн усанд орж, бие болон нүүрнийхээ арьсыг гуужуулж, цэвэрлэсний дараа чийгшүүлэх тосыг түрхэж өгөхөө мартуузай.

Биеийн арьсаа хэрхэн гуужуулах вэ? - CareCella Mongolia

8. Чийгшүүлэгчээр арьсаа тогтмол чийгшүүлснээр цайрах явц түргэсдэг. Мөн тэр хэрээр арьс тань зөөлөрч, толигор болох аж. Хэрэв та цайруулах бүтээгдэхүүн, маск зэргийг тогтмол хэрэглэж байгаа бол сүүлд нь заавал чийгшүүлэх тосыг түрхэж хэвшээрэй. Учир нь цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн, маск зэрэг нь арьсыг хуурайшуулж байдаг тул чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол үр нөлөө үзүүлэх нь бүү хэл, эсрэгээрээ арьсыг гэмтээж орхих аж.

Арьсаа чийгшүүлэхдээ бидний гаргадаг 5 алдаа9. Нарнаас зайлсхий

Та цагаарахыг хүсч байгаа боловч наранд гарахаас өөр аргагүйд хүрвэл нарны тосыг заавал хэрэглэж заншаарай. Энэ нь нарны хорт хэт ягаан туяанаас таны арьсыг хамгаалж, борлох, түлэгдэхээс сэргийлэх аж. Мөн ямагт малгай өмсөж, хүзүү биеэ хамгаалан, битүү хувцас өмсөх хэрэгтэй.

Нарнаас хамгаалах тос арьсны хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг

1. ТАРАГ БОЛОН ТУРМЕРИКТЭЙ МАСК

Бэлтгэх арга: Хэрэглэх хэмжээгээрээ таргаа бэлтгээд дээрээс нь нэг амны халбага турмерик нэмж, сайтар хутгаад гар дээрээ түрхэнэ. Ингээд 20 минутын дараа угаагаарай.

No description available.

Тараг нь пробиотикоор баялаг учраас арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж өгдөг бол турмерик нь арьсны өнгийг сэргээдэг аж.

No description available.

2. ЗУУН НАСТ

No description available.

Зуун настын навчнаас гарч буй шингэнийг гарынхаа борлосон хэсгээр түрхээрэй. Үүнийг юутай ч холих шаардлагагүй. Өглөө болон орой түрхээд унтвал үр дүнтэй.

Зуун наст нь антиоксидант буюу хоргүйжүүлэх шинж чанартайгаас гадна арьсны эсүүдийг хамгаалж, өнгийг сэргээдэг.

4. ӨРГӨСТ ХЭМХТЭЙ ЗУУРМАГ

No description available.

Бэлтгэх арга: Нэг аяга өргөст хэмхийн шүүсэн дээр бага зэрэг нимбэгний шүүс нэмээд турмериктэй хольж хутгана. Ийнхүү өтгөрүүлж гарынхаа борлосон хэсэгт түрхээд хагас цаг орчим байлгаад усаар зайлаарай.

5. БҮЙЛСИЙН ҮРТЭЙ МАСК

No description available.

Бэлтгэх арга: Бүйлсийн 5-6 ширхэг үрийг шөнийн турш усанд дэвтээнэ. Үүний дараа блендэрт хийж сүүтэй холиорой. Бэлтгэсэн маскаа гартаа түрхэж маргааш өглөө нь угаах хэрэгтэй. Бүйлсийн үр нь витаминаар баялаг учраас арьсыг хамгаалдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *