Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Virgin Galactic” сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ

“Virgin Galactic” компанийн “Unity-22” сансрын нисэх онгоц ням гарагт дэлхий орчмын тойрог замын туршилтын нислэг үйлджээ.

Энэхүү аппарат нь Нью-Мексико муж улсын “Америка” сансрын буудлаас хөөрч, агаар мандлын хилд нислэг үйлдсэнийхээ дараа буцаж ирсэн байна.

Нислэгт “Virgin Group” компанийн захирлуудын зөвлөлийн дарга, тэрбумтан Ричард Брэнсон оролцжээ. Иветт Брэнсон хэмээх ээжийнхээ нэрээр “Eve” хэмээн нэрлэсэн нисэх онгоц зөөгч АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:40 цагт хөөрөх буух зурвасаас хөөрчээ. Аппарат АНУ-ын Зүүн эргийн цагаар 11:25 цагт 15 орчим км-ийн өндөрт нисэх онгоц зөөгчөөс салсан байна.

Нислэгийн үеэр “Unity-22” 86 км-ийн өндөрт хүрсэн бөгөөд 6 хүнээс бүрдсэн хөлгийн багийн гишүүд хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ. Нислэг цаг орчим үргэлжилж, “Unity-22” Америкийн Зүүн эргийн цагаар 11:38 цагт “Америка” сансрын буудалд газаржээ.

Хөлөгт Брэнсоноос гадна таван хүн байсан нь туршигч нисэгчид Дэйв Макай, Майкл Мазуччи, судалгааны ажилтан Сириша Бандла, ахлах инженер Колин Беннет, сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөрийн тэргүүн Бет Мозес нар юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *