Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн сайд асан хүмүүст хууль бус үйлдлээ таслан зогсоохыг эелдгээр сануулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотгол, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр “PCR оношлуурт 125 тэрбум төгрөг
Төгсөх дамжааны оюутан, сайн дурын ажилтны цалинд 3,7 тэрбум төгрөг
Нэмэлтээр 2000 орыг дэлгэхээр 115 тэрбум төгрөг
Мөн Барилга угсгалт, өргөтгөл хийх, тандалт судалгааны ажилд

Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, шаардлагатай гэсэн зүйлдээ зарцуулах нь чухал юм. Ирэх жил энэхүү мөнгөн дүнг төсөв “даахгүй” ч байж магадгүй.

Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ цалингаа нэмэх боломжтой болсон ч үүнийг бүрэн төгөлдөржүүлэхийг удирдлагуудад үүрэг болгож байна.

Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгана шүү. Цар тахлын энэ амаргүй үед улс төрийн асуудал байвал Ерөнхий сайд дээр ярь. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашид энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийг нэрийг хэлнэ шүү. Цар тахалтай тэмцэх ажлыг цалгардуулах үйл ажиллагааг тангараг өргөсөн улс төрч хийх ёсгүй. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерийн мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, ард юу болж байгааг мэдэж байгаа.

Эрүүл мэндийн сайд асан хүмүүст хандан хэлэхэд, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг эелдгээр сануулж байна. Цаашлаад үргэлжлүүлбэл ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлэх болно. Надад хуулиар олгогдсон эрх мэдэл бий. Ард иргэдээ хамгаалахын төлөө ингэхээс өөр арга байхгүй. Бид эх орон, иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтай хүмүүс.

Эдийн засаг 15,7 хувиар өссөн.Өнгөрсөн оны 5-р сараас 59 хувиар нэмэгдсэн сайн мэдээтэй байна. Бид эдийн засаг, эрүүл мэндийн салбараа аль алийг нь давхар авч явах шаардлагатай байна. Нээгдээд явж байгаа эрүүл мэндийн салбарын нөр их хөдөлмөрийг хувийн хэвшлийнхэн хүндэтгэх ёстой. Халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж болохгүй.

Цаашид цар тахал хэрхэн яаж үргэлжлэхийг бид ч төдийгүй дэлхий дахин мэдэхгүй, таамаглаж чадахгүй байна. Харин бидний тэсвэр тэвчээр хэрэгтэй байна. Үүнд бид хэн нэгнийг буруутгаад хэрэггүй. Учир нь дэлхий дахинд мөн л ижил дүр зурагтай байна. Ийм л хүнд үеийг даван туулах хүн төрөлхтний нэг хэсэг болсон.

Цар тахал манай эрүүл мэндийн салбарыг дутагдалтай талыг ил болголоо. Цаашид шинэчлэх шаардлагатай байгаа техник, технологи, арга зүй байна. ДЭМБ-ын зүгээс халдвар хамгааллын дэглэмээ барихыг зөвлөж байгаа ч манайд хөл хорио тавигдахаар хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Хамтын хариуцлага нэмье. Таны болон хайртай хүмүүсийг тань эрсдэлд оруулна шүү гэдгийг цаг тутамд анхаарч, хариуцлагатай байж дасан зохицох хэрэгтэй байна.

Унаж туйлдсан ч ажиллаж, ард иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй эмнэлгийн байгууллагын нийт ажилтанд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Иргэд, ААН-үүд эмч, эмнэлгийн байгууллагын хөдөлмөрийг хүндэтгэж, хариуцлагатай байхыг хүсэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *