УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-нд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/,
- Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
- Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
- Бусад /анхны хэлэлцүүлгүүд/