Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН-аас коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан ЭМЯ-нд шаардлага хүргүүлэв

Ардчилсан намаас коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, ЭМЯ-нд шаардлага хүргүүлэв.

Уг мэдэгдэлд, “Монгол Улсад “КОВИД-19” цар тахлаар 109 мянга гаруй хүн өвдөж, өдөрт 2000 гаруй халдвар бүртгэгдэж, нийт 500 гаруй хүн нас бараад байна. Нас барсан иргэдийн гэр бүлийнхэнд АН гүн эмгэнэл илэрхийлье. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах”, 16-6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” хэмээн заасан байдаг. Энэ ч утгаараа цар тахалтай тэмцэх нь Засгийн газар, бүх шатны удирдлагуудын үүрэг. 109 мянга гаруй хүн өвдөж, өдөр бүр 10-оос доошгүй хүн нас барж, олон аж ахуйн нэгж зогсож, улсын төсөв тасарч байгаа нь Үндэсний аюулгүй байдалд учирсан хор хохирол хэмээн АН дүгнэж байна” хэмээжээ.

Мөн мэдэгдэлд, “Вакцинжуулалт, олон удаагийэн хөл хорио үр дүнгүй болсон хэмээн шүүмжлээд нас барсан иргэдийн ар гэрт төрөөс нөхөн төлбөр өгөх ёстой гэжээ. Түүнчлэн цаашид эрх баригч нам, Засгийн газраас хэт түрэмгийлсэн бодлого явуулбал АН улс төрийн шат дараалсан ажлыг орон даяар өрнүүлнэ гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

Мөн тус намаас ЭМЯ-нд шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагад эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 3-5 дахин нэмэх, өвчилсөн ажилтнуудад нөхөн олговор олгох хэрэгтэй гэжээ. Монгол Улсад халдварын тоо буурахгүй байгаа тул эмнэлгийн ачаалал 5-10 дахин хэтэрч, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орж байгааг шаардлагад дурдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *