Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул хойшиллоо.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны зургадугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хуралдаан хойшилсон гэж УДШ-ээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *